Шоронд төрсөн охин Харвардын их сургуульд элсчээ
Анд нөхдийн мэдээ
2023-05-30
АНУ-ын Техас мужийн шоронд мэндэлсэн охин ахлах сургуулиа амжилттай дүүргэж, Харвардын их сургуульд элсэн орсон тухай “People” сэтгүүл мэдээлжээ. Энэ жил 18 настай Аврора Скай Кастнер нь Конро ахлах сургуулийг онц дүнтэй төгсөж ирэх намар Харвардын их сургуульд хуулийн чиглэлээр суралцахаар болсон байна. Тэрбээр их сургуулийн элсэлтийн шалгалтад эсээ бичихдээ өөрийн амьдралаа дэлгэж, шоронд төрсөн болохоо илчилсэн байна. Шоронд хоригдож байсан ээж нь түүнийг төрмөгц аавд нь өгсөн бөгөөд ээж нь юуны учир шоронд орсон талаар тодорхой бичээгүй аж. Аврора охин бага, дунд сургуульд байхдаа ихэнх цагийг ном уншиж өнгөрөөдөг байжээ. Үүнийг харсан нэгэн багш түүнийг зөвлөх хөтөлбөрт хамруулж өгсөн байна. Тэрбээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэгч Роза Парксыг шүтдэг байжээ. Зөвлөх хөтөлбөрт хамрагдсанаас хойш охин зөвлөх багш Мона Хумбитэй ихэнх цагийг өнгөрөөх болсон байна. Улмаар өнгөрсөн жил М.Хумби болон түүний нөхөр, Аврора нар хамтдаа Харвардын их сургуульд зочилж, кампустай нь танилцсан бөгөөд энэ үеэс Аврора охин тус сургуульд суралцахаар эрс шийджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.