Адольф Хитлерийн харандаа дуудлага худалдаанд орно
Анд нөхдийн мэдээ
2023-05-30
Нацист Германы удирдагч Адольф Хитлерт хайртай бүсгүй нь бэлэглэсэн харандааг Умард Ирландын Белфаст хотод дуудлага худалдаанд оруулахаар болсон тухай “Guardian” сонин мэдээлэв. Энэхүү харандааг 1941 оны 4-р сарын 20-ны өдөр А.Гитлерийн 52 насны төрсөн өдрөөр түүнтэй хамт амьдарч байсан Эва Браун бэлэглэсэн байна. Тэд олон жил үерхсэн бөгөөд амиа хорлохоосоо өмнөхөн гэрлэсэн ажээ. Харандааны толгой дээр Адольф Хитлер нэрийн товчлол болох “AH” үсэг, хажуу талд нь “1941 оны 4-р сарын 20” гэсэн огноо, мөн “Eva” гэсэн нэрийг сийлсэн байна. Энэхүү харандааны дуудлага худалдааны эхний үнэ 50,000-80,000 паунд байхаар тооцож байна. Эва Браун 17 настайдаа нацистын албан ёсны гэрэл зурагчны туслахаар ажиллаж байхдаа Хитлертэй танилцсан бөгөөд тэд олон жил үерхжээ. Улмаар тэд 1945 оны 4-р сарын 28-ны өдөр Герман улс дайнд ялагдах нь тодорхой болсон үед Берлин хотын газар доорх хоргодох байранд хуримаа хийж, 30-ны өдөр хамтдаа амиа хорложээ. А.Хитлер баатарлаг удирдагчийн дүр төрхийг хадгалахын тулд хайр сэтгэлийн романтик харилцаа гэх мэт хувийн амьдралаа олон түмнээс нууцалдаг байсан бөгөөд Э.Браунтай харилцаж байсан жинхэнэ хайр сэтгэлийн харилцаа нь түүнийг нас барсны дараа л тодорхой болсон гэдэг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.