images

Хөтөч нохой их сургуулийн дипломтой болсон нь

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-29


     АНУ-ын Нью Жерси мужийн “Seton Hall” их сургуулийн төгсөлтийн баярын үеэр зургаан настай Жастин нэрт нохойд диплом гардуулжээ. Тэр нохой тус сургуулийг тавдугаар сарын 22-нд төгссөн Грэйс Маряни гэдэг тэргэнцэртэй оюутанд үйлчилдэг лабрадор-голдэн ретривер үүлдрийн эрлийз нохой юм. Нохой төгсөлтийн баярт цэнхэр цээживчтэй ирсэн бөгөөд их сургуулийн захирлаас диплом гардан авч амандаа зуухад нь баярт оролцогчид чангаар алга ташиж баяр хүргэжээ. Жастин нохой Г.Марянийд тусалж буй хоёр дахь нохой бөгөөд бие даан ажиллаж, суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусалдаг үйлчилгээний нохой бэлтгэдэг ашгийн бус байгууллагын нохой юм. Жастин Г.Маряниг өөрөө бие даан сургуульдаа явж, суралцахад туслахын тулд 45 төрлийн даалгавар гүйцэтгэж сурсан байна. Иймээс Г.Маряни нохойныхоо тухай бусдад хуваалцахын тулд CNN телевизэд мэйл илгээжээ. Тэрбээр тус сургуулийг боловсролын шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй төгссөн бөгөөд бага ангийн болон тусгай хэрэгцээт боловсролын багшаар ажиллахаар төлөвлөж байгаа гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.