Солонгосын жүжигчин Сун Кан Хо Каннын кино наадмын шагнал гардуулна
Анд нөхдийн мэдээ
2023-05-29
Өмнөд Солонгосын жүжигчин Сун Кан Хо 76 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын хаалтын ёслолд оролцож шагнал гардуулах ажээ. Өнгөрсөн жил тус кино наадмаас шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртсэн тэрбээр энэ удаад шагнал гардуулах болсон байна. Уг наадмын хаалтын ёслолд дээд шагнал болох Алтан баавгай шагнал, мөн шүүгчдийн дээд шагнал, шилдэг эрэгтэй дүр, шилдэг эмэгтэй дүр, шилдэг кино зохиол зэрэг есөн номинацид шагнал олгох бөгөөд Сун Кан Хо аль төрлийн шагналыг гардуулах нь одоогоор тодорхойгүй байна. Каннын кино наадамд “The Host” киногоор 2006 онд анх уригдан оролцсоноос хойш тэрбээр нийт 8 удаа оролцсон байна. Энэ нь солонгос жүжигчин уг наадамд хамгийн олон удаа уригдсан амжилт юм. Тэрбээр 2021 онд тус тэмцээний шүүгчээр ажиллаж, өнгөрсөн жил “Брокер” киногоороо солонгос жүжигчдээс анх удаа шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.