images

Япон улсын их сургууль төгсөгчдийн 97 хувь нь ажилд оржээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-29


      Япон улсын их сургууль төгсөгчдийн 97 гаруй хувь нь энэ хавар ажилд оржээ. Тус оронд дөрөвдүгээр сард төгсөлтийн баяр болж бизнесийн болон боловсролын салбарын шинэ жил эхэлдэг билээ. Тэгвэл энэ жил их сургууль төгсөгчдийн ажилд орох хувь нэмэгдсэн нь сүүлийн гурван жилд анх удаа өссөн үзүүлэлт болсон бөгөөд 1997 оноос хойшх гуравдахь дээд амжилт болжээ. Цар тахлын улмаас хүнд цохилтод өртсөн үйлдвэрийн салбарууд дундаас аялал жуулчлал, агаарын тээврийн салбар дорвитой сэргэж ажлын байрны тоо нэмэгдсэн байна. Мөн нийт 62 хувийн болон улсын их сургуулийн оюутнуудын дунд хийсэн судалгаагаар нийгмийн шинжлэх ухаан, либерал арт сургалттай оюутнуудын ажилд орсон түвшин 1.7 хувиар өсөж 97.1 хувьд хүрчээ. Мөн эдгээр салбарт шинжлэх ухааны боловсролын зэрэгтэй бол 98.1 хувь нь ажилд орж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.