images

ОХУ: Хана хүртэл чихтэй

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-29


     ОХУ-д хүүхдийн асрамжийн газарт ажилладаг сувилагч Камила Мурашова метронд байхдаа гэнэт баривчлагджээ. Учир нь түүний үүргэвчин дээрх Украины төрийн далбааны тэмдгийг хэн нэгэн олж хараад гэрэл зургийг нь авч мэдээлсэн байна. Эцэст нь Мурашоваг “Оросын армийн нэр төрийг гутаасан” хэргээр буруутгажээ. Энэ тухай “Washington Post” сонин мэдээлсэн бөгөөд Владимир Путины дэглэм Украины дайныг шүүмжилсэн олон нийтийн санаа бодлыг шууд дарж байгаа тул Оросын нийгэм өнгөрсөн үеийн Иосиф Сталины дарангуйллын үеийнх шигээ "хяналтын нийгэм" болж байгаа тухай мэдээлжээ. Нэг багш тус сонинд ярилцлага өгөхдөө сургуулийн хүүхдүүд багшийн тухай, багш нар хүүхдүүдийн тухай, захирал нь багш эсвэл хүүхдүүдийн талаар мэдээлдэг тухай өгүүлжээ. Өөр нэгэн зорчигч мөн саатуулагдаж шалгуулсан бөгөөд шалтгаан нь түүний гар утасны дэлгэц дээр Украины армийн бэлгэ тэмдэг байсан гэж буруутгасан байна. Орос улс Украин руу довтолж эхэлснээс хойш дайныг эсэргүүцсэн хэргээр дор хаяж 20 мянган хүнийг баривчилсан байна. Сталины үед мэдээлэгчээс эмээж, "хана хүртэл чихтэй" гэсэн үг тарааж байсан бол өнөөдөр Орост яг ийм нөхцөл байдал үүсч байгаа тухай тус сонин мэдээлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.