Эрдоган Туркийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо
Анд нөхдийн мэдээ
2023-05-29
Өнгөрсөн ням гарагт болсон Туркийн ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд одоогийн ерөнхийлөгч Режэп Тайип Эрдоган 52.14 хувийн санал авч ялалт байгууллаа. Тус улсын Сонгуулийн хорооны мэдээлснээр түүний өрсөлдөгч Кемал Киличдароглу 47.86 хувийн санал авчээ. Р.Т.Эрдоган Туркийн ерөнхий сайдаар 2023 онд сонгогдсон бол 2014 онд ерөнхийлөгч болсон бөгөөд Турк улсыг үндэслэгч Мустафа Кемаль Ататуркийн 15 жил ерөнхийлөгчөөр ажилласан амжилтыг ийнхүү эвдэхээр болж байна. Р.Т.Эрдоганы хувьд шинэ бүрэн эрхийн хугацааны хамгийн тэргүүлэх зорилт бол өдгөө 50.5 хувьтай яваа инфляци, мөн газар хөдлөлтийн дараах нөхөн сэргээлт юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.