images

Хонконг сурагчид Англид олноор суралцах болжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-29


     Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш Их Британийн бага, дунд, ахлах сургуульд суралцах хонконг сурагчдын тоо хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад тав дахин нэмэгдсэн байна. Английн Хувийн сургуулиудын зөвлөлийн өнгөрсөн долоо хоногт гаргасан тайлангаас эш татан “South China Morning Post” сонин ийн мэдээлжээ. Их Британийн хувийн сургуулиудад суралцдаг гадаад оюутнуудын дунд хонконг оюутнууд хоёр жил дараалан нэгдүгээрт жагссан бөгөөд түүний араас эх газрын Хятад, Герман орсон байна. Үүний шалтгааныг 2020 онд Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбон тайлбарлаж байгаа бөгөөд тэд цагаачлахыг илүүд үзэх болсон тухай дурджээ. Хууль хэрэгжиж эхэлсэн 2021 оны нэгдүгээр сараас өнгөрсөн оны арванхоёрдугаар сар хүртэл Хонконгийн 160 мянга гаруй иргэн Их Британид цагаачлах хүсэлт гаргасан байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.