images

Өвөр Монголоос 120 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн ул мөр олдлоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-29


     Өвөр Монголын Ордос хотын үлэг гүрвэлийн ул мөр бүхий байгалийн нөөц газраас ойролцоогоор 120 сая жилийн өмнөх Цэрдийн галавын үеийн үлэг гүрвэлийн 53 мөр олдлоо. Тэдгээр мөрүүдээс хамгийн урт нь 43 сантиметр байсан бөгөөд намгархаг, нууртай, ургамал ихтэй газраас олдсон байна. Мөн шинээр илрүүлсэн мөрүүд махчин үлэг гүрвэлийнх аж. Ордос хотын "Отог" үлэг гүрвэлийн ул мөр бүхий байгалийн нөөц газар нь 46 мянган га талбайг хамрах бөгөөд үлэг гүрвэлийн мөр олдсон Хятадын цорын ганц байгалийн нөөц газар юм. Тэндээс 10 гаруй төрлийн үлэг гүрвэлийн 10 мянган орчим ул мөр, сээр нуруутан амьтан, загас, яст мэлхий, матар, сээр нуруугүй амьтдын олдвор олдсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.