images

Төвөдөөс Ази тивийн хамгийн өндөр мод олдлоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-29


     Төвөдийн 102.3 метр өндөр кипарис модыг одоогоор мэдэгдээд буй Азийн хамгийн өндөр мод хэмээн баталгаажууллаа. Тус модны судалгааг Бээжингийн их сургуулийн эрдэмтэд хийсэн бөгөөд Ярлун Цанпо их хавцлын байгалийн нөөцөт газраас хээрийн судалгааны үр дүнд илрүүлжээ. Үүнээс өмнө Малайзийн 100.8 метр өндөр мод Азийн хамгийн өндөр мод байв. Мөн эрдэмтэд уг модны ойролцоох моддын өндрийг судлахад 85 метрээс дээш өндөртэй 50 гаруй модны дотор 25 нь 90 метрээс дээш өндөр байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.