images

АНУ-ын Сангийн яам “Вагнер” группийн дээд тушаалтанд хориг арга хэмжээ авчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-26


     АНУ-ын Сангийн яамны Гадаад хөрөнгийн хяналтын алба ОХУ-ын Украинд хийж буй дайны гол хүчний үүрэг гүйцэтгэж байгаа хөлсний арми болох “Вагнер" группийн дээд албан тушаалтан Иван Масловыг хориг арга хэмжээний жагсаалтад нэмж оруулжээ. А.Маслов бол “Вагнер” группийг үүсгэн байгуулсан Дмитрий Уткин болон эзэмшигч Евгений Пригожин нарын удирдлаган дор хөлсний ангиудыг удирдаж, тус группийн дэлхийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг удирдах албан тушаалтан юм. Тус групп Украины дайнд ашиглах нисгэгчгүй онгоц, радар, гал унтраах систем зэрэг цэргийн техник хэрэгслийг гадаадаас худалдан авч, Мали зэрэг гуравдагч орнуудаар дамжуулан импортлохыг оролдож байгаа тухай Сангийн яам мэдэгджээ. Улмаар тус бүлэглэл нь Мали болон Африкийн зарим орнуудын иргэний дайнд хөндлөнгөөс оролцож энгийн иргэдийн эсрэг харгислал үйлдсэн тухай мэдээлээд “Аливаа улс орныг тогтворгүй болгодог хүчин" хэмээн тус яамны Терроризм, санхүүгийн мэдээллийн асуудал эрхэлсэн орлогч Брайн Нельсон мэдэгджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.