Нидерландын прокурор В.Путиний экс хүргэний газрыг хураан авчээ
Анд нөхдийн мэдээ
2023-05-26
Нидерландын прокурорууд Оросын ерөнхийлөгч Владимир Путины хүргэн байсан нэгэн бизнесмэний газрыг хураан авсан тухай “Guardian” сонин мэдээлэв. Тус улсын нийслэл Амстердам хотын өмнөд захад байрладаг энэхүү хэсэг газар нь В.Путины том охин Мария Воронцовагийн экс нөхөр Жорит Фарсений эзэмшилд байжээ. Прокурорын газраас түүнийг санхүү, эдийн засаг, байгаль орчны хууль тогтоомж зөрчсөний улмаас уг газрыг хураан авсан гэж мэдээлэв. Оросын хэвлэлд мэдээлснээр Ж.Фарсен 2008 онд Мариятай гэрлэсэн ч удалгүй салсан бөгөөд тэд 10 настай хүүтэй ажээ. Хураан авсан газар нь 1432 м2 том, одоогоор ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байна. Ж.Фарсен 2021 онд уг газарт оффисын зургаан барилга барих зөвшөөрөл хүссэн ч холбогдох байгууллага түүнийг В.Путины дотнын хүн гэсэн шалтгаанаар, зөвшөөрөл олгох ажиллагааг зогсоосон ажээ. Мөн түүнийг саяхан Амстердамын “Schiphol” нисэх онгоцны бууддлаас Нидерланд руу нэвтрэхийг оролдох үед нь саатуулан шалгасан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.