images

Гитлерийн төрсөн байрыг хүний эрхийн сургалтын төв болгон ашиглана

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-24


     Австрийн Засгийн газар Германы нацистуудын удирдагч Адольф Гитлерийн төрсөн гэр байсан барилгыг цагдаагийн ажилтнуудад зориулсан хүний ​​эрхийн сургалтын төв болгох шийдвэр гаргасан тухай ВВС агентлаг мэдээллээ. Энэхүү гурван давхар байрыг тус улсын Засгийн газар 2016 онд худалдан авчээ. 17 дугаар зуунд баригдсан уг барилга нь Германтай хил залгаа Браунау ам Инн хотод байрладаг бөгөөд Австрийн засгийн газар үүнийг худалдаж авахаас өмнө нураах, эсвэл хэвээр хадгалах талаар маргаан гарч байв. Шинжээчдийн хорооноос уг барилгыг неонацистуудын цуглардаг газар болгохгүйн тулд нураах нь зүйтэй хэмээн дүгнэснийг зарим иргэд дэмжиж байсан аж. 1889 онд эцэг эх нь энэхүү байрны дээд давхрыг түрээслэн суудаг байхад А.Гитлер төрсөн боловч үнэндээ энд хэдхэн сар амьдарсан юм. Нацист Германы үед А.Гитлерийн төрсөн байрыг үзэх гэж жуулчид олноор ирдэг байсан бөгөөд А.Гитлерийг шүтэгчдийн хувьд ариун газар болдог байв. Өмнө нь мөн неонацистуудын дурсгалын газар болгохгүйн тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан халамжийн газар, номын сан болгон ашиглаж байжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.