Арнольд Шварценеггэр: Би мөнх наслахыг зорьж байна
Анд нөхдийн мэдээ
2023-05-24
Өдгөө 75 настай Холливүүдийн жүжигчин Арнольд Шварценеггэр “The Hollywood Reporter” сэтгүүлд өчигдөр өгсөн ярилцлагадаа “Би мөнх наслахыг зорьж байна” хэмээн хэлжээ. Тэрбээр өдөр бүр дугуйгаар явдаг, кинонд тоглосоор байгаа бөгөөд “Надад мөнгөний хэрэг байхгүй. Тэтгэвэрт гарахаа ч хүлээдэггүй, зүгээр л юу хиймээр байна, тэр бүгдийгээ хийж байгаа. Мөнх наслах төлөвлөгөөтэй, тэр төлөвлөгөөгөө сайн ч биелүүлж байна” хэмээн тус сэтгүүлд ярьжээ. А.Шварценеггэр өчигдөр “Netflix” компанийн тулааны зураг авалт хариуцсан захирлын албыг хүлээн авсан юм. Шинэ ажилд орсноо тэрбээр "Youtube"-д өвөрмөц зохиомжтой видео клип байршуулснаар зарласан бөгөөд “Netflix”-ийн оффист байлдааны танкаар ирж, улмаар өрөөндөө орж суугаад, уг компанийн шинэ кинонуудын тулаант үзэгдлүүдийг урьд урьдынхаас илүү сайн хийж үзэгчдийг баясгана гэдгээ амлаж буйгаар уг клипийг зохиомжилжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.