Киотогийн ботаникийн хүрээлэнд Билл Гэйтсийн илгээсэн таван ном
Анд нөхдийн мэдээ
2023-05-24
Японы Киото хотын захиргаа “Microsoft” компанийн үүсгэн байгуулагч Билл Гэйтсийг Киото хотын нэгэн жижиг номын санд таван ном илгээсэн тухай мэдээллээ. Тус хотын Сакёо тойрог дахь Ботаникийн хүрээлэнгийн жижигхэн номын сангийн ажилчид Б.Гэйтсээс ном ирсэнийг огт анзааралгүй хэдэн сар болсон гэнэ. Номын сангийнхан дөрөвдүгээр сард номуудаа ангилж байхдаа өмнө нь огт харж байгаагүй гадаад номууд олжээ. Ингээд нээж үзтэл дотроос нь Б.Гэйтсийн зурагтай карт гарч ирсэн бөгөөд дээр нь “Би өөрийнхөө дуртай номуудыг дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүстэй хуваалцахыг хүсэж байна” гэж бичсэн байв. Харин Б.Гэйтс 2022 оны 11 дүгээр сард өөрийн блогоороо "Бүх цаг үеийн хамгийн дуртай номынхоо тавыг дэлхийн 100 жижиг номын санд хандивлана" хэмээн зарлаж байжээ. Ингээд номыг олсныхоо дараа Б.Гэйтсийн сангаас хандив илгээх 100 номын сангийн жагсаалтад багтсан эсэхээ тодруулснаар энэ нь түүний илгээсэн ном мөн болохыг баттай мэдсэн байна. Тэгвэл Б.Гэйтсийн хамгийн дуртай таван ном нь Роберт Энсоны "Stranger in a Strange Land", Пол Дэвид Хьюзоны ("U2" хамтлагийн ахлагч Боно) "Surrender: 40 Songs, One Story", Дорис Көрнз Гүүдвиний "Team of Rivals", Тимоти Голлүэйн "The Inner Game of Tennis", Пол Стратэрний "Mendeleyev's Dream" аж. Мөн номуудын хамт жижигхэн хүүхэлдэй ирсэн байна. Киотогийн тэр номын сан 2400 номтой бөгөөд хүрээлэнгээр ороод гарч буй хэн бүхэн чөлөөтэй үйлчлүүлэх боломжтой ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.