images

Хойд Солонгост хүнсний хямрал намжиж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-22


     Хойд Солонгос улсын өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадаас импортолсон хүнсний хэмжээ өмнөх сартай харьцуулахад мэдэгдэхүйц буурсан байна. Хятадын Гаалийн ерөнхий газрын импорт, экспортын статистикийн дүн шинжилгээнээс үзвэл, дөрөвдүгээр сард тус улс Хятадаас 5 сая долларын цагаан будаа импортлосон нь өмнөх сартай харьцуулахад 73 хувиар буурчээ. Мөн дөрөвдүгээр сард улаан буудай, гурилын импорт 1,700,000 доллар болсон нь өмнөх сараас 31 хувиар, өнгөрсөн оны мөн үеийнхээс 54 хувиар буурсан аж. Ийнхүү тус улсын импортын барааны хэмжээ буурч байгаа нь хүнсний хямрал намжсантай холбоотой гэж шинжээчид үзэж байна. Хүнсний хямрал тодорхой хэмжээгээр шийдэгдсэн тул Пёнян хотод 50 айлын орон сууц барих зорилтыг хэрэгжүүлж байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сард Хойд Солонгос-Хятадын ачааны галт тэрэгний хөдөлгөөн сэргэсний дараагаас эхлэн тус улс барилгын материал, өдөр тутмын хэрэгцээний бараа, эм тариа ихээр импортолсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.