images

Хойд Солонгосын нийслэлд 50 мянган айлын орон сууц барина

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-22


     Хойд Солонгосын Засгийн газар “Пёнян-50 мянган айлын орон сууц” төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд саяхан их удирдагч Ким Ир Сений төрсөн Мангёндэ дүүрэгт шинэ орон сууцны хороолол барьжээ. Тус улсын мэдээллийн төв агентлагт "Мангёндэ дүүрэгт оршин суугчдын тав тухыг хангасан сургууль, эмнэлэг, төрөл бүрийн үйлчилгээний төвтэй олон давхар орон сууц  ашиглалтад орлоо” хэмээн мэдээлжээ. Уг орон сууцны хорооллыг ашиглалтад хүлээн авах ёслолд ерөнхий сайд Ким Док Хүн, Намын төв хорооны нарийн бичгийн дарга Жон Хён Чол, Пёнян хотын намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Сү Гил нар оролцсон байна. Мангёндэ дүүрэг нь Пёнян хотын баруун захад оршдог бөгөөд хотын төвөөс Нампо боомт болон Нампогийн гангийн үйлдвэр хүрэх замын уулзвар болдог ажээ. Түүнчлэн энэ дүүрэгт бүтээн байгуулалт хийх зорилгоор олон арван мянган ам метр талбайг чөлөөлсөн тухай тус улсын төв телевиз мэдээлсэн байна. 2021 оны нэгдүгээр сард болсон намын VIII их хурлаар 2025 он гэхэд Пёнян хотод жил бүр тавин мянган айлын орон сууц барих зорилт тавьснаа зарласан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.