images

Хятадын Хөхнуур мужийн Хөхшилийн нуруу дэлхийн соёлын өвд бүртгэгджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-22


     Хятадын Хөхнуур мужийн Хөхшил уулын тусгай хамгаалалттай газар нь өнөө үед тус улсад унаган төрхөө хадгалан үлдсэн цөөхөн газруудын нэг ажээ. Мөн газар нутгийн хувьд маш том талбай эзэлдэг, далайн түвшнээс дээш хамгийн өндөрт өргөгдсөн, зэрлэг амьтдаар баялаг нутаг юм. Хөхшилийн нуруу нь Түвдийн умард Чантаны тал, Хөх нуурын Голюн уул, Шинжаан, Төвд, Хөхнуур мужийн нутгийг дамнан оршдог байна. Байгаль цаг уурын хувьд эрс тэс, хүйтэн цаг агаартай. Хүн амьдрахад хамгийн хэцүү газар гэж үздэг бөгөөд энэ утгаараа “Амь насанд аюултай газар” гэгддэг ажээ. Польшийн Краков хотод болсон Дэлхийн соёлын өвийн 41 дүгээр их хурлаар Хөхнуур мужийн Хөхшил уулыг “Дэлхийн соёлын өвийн бүртгэл”-д оруулсан байна. Энэ нь тус улсаас Дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн 51 дэх газар ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.