Саудын Арабын анхны эмэгтэй сансарт нислээ
Анд нөхдийн мэдээ
2023-05-22
Саудын Арабын иргэн, үүдэл эсийн судлаач Раяна Барнави бүсгүй АНУ-ын Кеннэди сансрын төвөөс хөөргөсөн “SpaceX” компанийн "Crew Dragon" хөлгөөр Олон улсын сансрын станцыг зорьсон тухай “Associated Press” агентлаг өнөөдөр мэдээлэв. Саудын Арабын анхны эмэгтэй сансрын нисгэгч болсон Р.Барнави Засгийн газрынхаа дэмжлэгтэйгээр тус улсын Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцны нисгэгч Али Аль-Харнигийн хамт сансрын уудамд гарсан байна. Тэрбээр тус улсаас сансарт ниссэн хоёр дахь хүн болж байгаа бөгөөд анхны сансрын нисгэгч нь 1985 онд NASA-гийн хөөргөсөн “Discovery” хөлгөөр хөөрсөн хунтайж Султан бин Салман Аль Сауд байжээ. Р.Барнавитай хамт NASA-гийн сансрын нисгэгч асан, эмэгтэй сансрын нисгэгчдийн дунд хамгийн удаан хугацаагаар сансарт байсан амжилт тогтоосон Пегги Уитсон, Америкийн бизнес эрхлэгч Жон Шопенер ниссэн байна. Тэд сансрын тойрог замд 10 орчим хоног байж, шинжлэх ухааны туршилт хийхээр төлөвлөж байна. Саудын Араб өнгөрсөн жилээс сансрын нислэгийн хөтөлбөрөө зарлаж, эмэгтэй сансрын нисгэгчдийг сургаж бэлтгэж эхэлсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.