Америк, Оросын эв найрамдалтай хэвээр буй ганц талбар аль вэ?
Анд нөхдийн мэдээ
2023-05-22
"Bloomberg" телевизийн Европын улс төрийн тоймч, "Ханнибал бид хоёр" номын зохиогч Андреас Клутын нийтлэлээс товчлон хүргэж байна.
ОХУ, Украинд довтолсноос үүдсэн олон улсын улс төрийн таагүй үйл явдлууд дэлхий дээр өрнөж, бүр Олимпын наадмыг хамраад байгаа ч Орос, Америк болон бусад орнууд мэргэжлийн түвшинд эв найртай хамтран ажиллаж буй нэг салбар бий. Тэр бол Олон улсын сансар судлалын станц юм. Энэ станцыг 1990-ээд онд АНУ, ОХУ-ын сансрын агентлагууд үүсгэн байгуулсан бөгөөд хожим Европын холбоо, Япон, Канад зэрэг улсууд нэгдсэн билээ. Одоогийн байдлаар тус станцад 20 орны 266 судлаач очиж ажилласан гэсэн тоо бий. Гэхдээ украинчууд тэнд ажиллаж байгаагүй юм. Мөн АНУ-ын хуулийн дагуу Хятадын сансрын нисгэгчид Олон улсын сансрын станцад ажиллах боломжгүй. Гэсэн хэдий ч Хятад, Энэтхэг улсууд өөрийн сансрын станцтайгаас гадны хувийн компаниуд сансарт судалгаа хийх болсон нь Олон улсын сансрын станцаас үндэстний станц руу шилжиж байгааг харуулж байна. Гэхдээ энэ станцыг Хүйтэн дайн дууссаны дараа байгуулсан нь дэлхийн улс орнуудын эв нэгдлийг хангахад тодорхой үүрэгтэй байв. Харин өнгөрсөн жил Владимир Путин тус станцаас сансрын нисгэгчдээ татан авч, хамтын ажиллагаанаасаа татгалзана гэж зарласан ч 2028 оныг хүртэл хамтран ажиллахаар гэрээгээ сунгасан юм. Мөн нэг жилийн өмнө Оросын гурван нисгэгч тус станцад очихдоо Украины төрийн далбааны өнгөтэй ижил шар, цэнхэр өнгийн сансрын хувцас өмсөн орсон нь олон улсын анхаарлыг татаж байв. Энэ тохиолдол ч байж болно. Гэхдээ Олон улсын сансар судлалын станцад орос, америк байх нь хамаагүй. Тэд Ангараг гараг дээр хүн амьдрах боломжтой эсэхийг судалж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.