Хиймэл хөлтэй эр Эверэстийн оргилд гарчээ
Анд нөхдийн мэдээ
2023-05-22
Афганистаны дайнд хөлсний цэрэг болж тулалдаж яваад хоёр хөлөө алдсан Балба улсын иргэн Хари Будда Магар Эверэстийн оргилд амжилттай гарч чаджээ. Тэрбээр 2010 оны дөрөвдүгээр сард Афганистанд тулалдаж яваад хоёр хөлөө алдаж, хиймэл хөлтэй болжээ. Х.Магар “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эр зориг, тэмцэгч чанарыг дэлхий дахинд харуулна” гэсэн итгэлээр энэ амжилтыг бий болгосон байна. Тэрбээр өмнө нь Балбын Сурья Кунда (5145 м), Торонглагийн даваа (5416 м), Шотландын Бен Невис (1345 м), Францын Монблан (4807 м) зэрэг ууланд амжилттай авирч байжээ. Х.Магар дайнд оролцож яваад гар бөмбөгөн дээр гишгэснээс болж хоёр хөлөө алдсан бөгөөд хоёр жилийн хугацаанд гуньж гутран архинд гүнзгий орсон байна. Гэсэн хэдий ч гурван хүүхэд, эхнэрийнхээ төлөө дахин босч, өөртөө хатуу шаардлага тавьж өндөр уулын спортод хүч сорьж эхэлжээ. Х.Магар хэлэхдээ "Би хүн бүрт урам зориг өгөх үлгэр дуурайлал болж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст байдаг эр зориг, тэмцэгч чанар, шийдэмгий байдлыг дэлхийд харуулахыг хүссэн юм" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.