images

OpenAI хиймэл оюуны шинэ загвар гаргана

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-05-22


   "OpenAI" хиймэл оюун ухааны чатбот компани олон нийтэд зориулан өөрсдийн open source хэл бүхий шинэ загвараа гаргахаар бэлдэж байгаагаа өнгөрсөн долоо хоногт зарлажээ. OpenAI-ийн ChatGPT нь яруу найраг бичдэгээрээ алдаршиж, хөрөнгө оруулагчид хиймэл оюун ухааныг технологийн компаниудын дараагийн өсөлтийн орон зай хэмээн харах болсон билээ. Тиймээс ч нэгдүгээр сард Microsoft тус компанид олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр Google, Meta зэрэг томоохон технологийн корпорациудын хооронд хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн өрсөлдөөн ширүүсээд байгаа юм. Мэдэгдэлд дурдсанаар шинэ загвар нь GPT технологитой өрсөлдөхүйц байх магадлалтай гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.