images

Жо Байден Япон, Өмнөд Солонгосын төрийн тэргүүнүүдийг гурван талт уулзалтад урив

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-22


     АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден "Их 7" бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр буюу өчигдөр Япон, Өмнөд Солонгосын төрийн тэргүүнүүдийг АНУ-д болох гурван талт албан ёсны дээд хэмжээний уулзалтад урилаа. Тэрбээр уг урилгаа Фүмио Кишида, Юн Сок Ёль нартай хоёрхон минутын хугацаанд уулзахдаа гардуулжээ. Гэхдээ тус гурван талт уулзалт хэзээ болох тов хараахан гараагүй байгаа бөгөөд Ж.Байден Ф.Кишида, Юн Сок Ёль нарыг "Хоёр талын харилцаагаа сайжруулахын тулд зоригтой ажилласан" хэмээн сайшаасан тухай Цагаан ордноос мэдээлсэн юм. Харин Японы Засгийн газраас дээрх уулзалтаар гурван талт хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, Хойд Солонгосын хурдацтай хөгжиж буй зэвсгийн хөтөлбөр, эдийн засгийн аюулгүй байдал, Номхон далайн бүсийн орнуудтай харилцах харилцаа зэрэг олон салбарт нягт хамтран ажиллахаар тохиролцсон гэж мэдэгджээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч өнгөрсөн гуравдугаар сард арван жилийн дараа анх удаа Японд, Японы ерөнхий сайд өнгөрсөн дөрөвдүгээр сард таван жилийн дараа Өмнөд Солонгост харилцан айлчилж, түүхэн зөрчилдөөнтэй асуудлаа шийдвэрлэхэд идэвхтэй хамтран ажиллаж байгаа билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.