Ромын пап лам Украин болон Орост тусгай элч илгээнэ
Анд нөхдийн мэдээ
2023-05-22
Ромын пап Франциск энх тайвныг тогтооход зуучлах зорилгоор Украин болон Орос улсад тусгай элч илгээхээр болжээ. Тэрбээр Ватиканы нэр хүнд бүхий санваартан Маттео Жупиг Европт өрнөөд буй дайныг зогсоох энхийн элчээр илгээхээр болсон тухай албаны хүн мэдээлэв. Ватиканы хэвлэлийн төлөөлөгч Маттео Бруни “Пап лам Төрийн зөвлөлтэй тохиролцсоны үндсэн дээр Украины хурцадмал байдлыг намжаахад туслах үүргийг М.Жупид даатгалаа” гэж мэдэгджээ. М.Жупи бол Италийн Болонья хотын тэргүүн хамба, Италийн хамба лам нарын бага хурлын ерөнхийлөгч бөгөөд дараагийн пап ламд нэр дэвших боломжтой хүн гэж тооцдог ажээ. “Reuters” агентлагийн мэдээлснээр тэрбээр Владимир Зеленский болон Владимир Путин нартай уулзахаар төлөвлөсөн байна. Пап лам саяхан сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Бид олон нийтэд ил болгоогүй, ажил хэрэг болгохоор зорьж буй зүйл бий. Цаг нь болохоор энэ тухай мэдээлнэ” гэж хэлж байсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.