Хятадын тусгай төлөөлөгч Орост айлчлахаасаа өмнө Европын холбоонд зочилно
Анд нөхдийн мэдээ
2023-05-22
Украины дайнд зуучлах үүрэг хүлээн ажиллаж буй Хятадын тусгай төлөөлөгч Ли Хуй Европын орнуудаар хийж буй айлчлалынхаа төгсгөлд Орост айлчлахаасаа өмнө Европын холбоотой зөвшилцөнө гэж "South China Morning Post" сонин мэдээлэв. Тусгай төлөөлөгч Ли өнөөдөр Бельгийн нийслэл Брюсселийг зорьж, Европын холбооны Гадаад харилцааны албаны дарга Гуннар Вигант, Ази, Номхон далайн бүс нутгийн асуудал эрхэлсэн дээд албан тушаалтан зэрэг хүмүүстэй уулзахаар болсон ажээ. Тэрбээр Украин, Польш улсад айлчилсан бөгөөд улмаар Франц, Германыг дайраад Орост айлчлахаар төлөвлөж байжээ. 19-ний өдөр Польшид болсон уулзалт дээр тэрбээр хэлэхдээ "Польштой бид Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулахын төлөө харилцаагаа үргэлжлүүлж, тэнцвэртэй харилцаа тогтоох болно. Европ дахь урт хугацааны энх тайвныг тогтоох, аюулгүй байдлын тогтолцоог бий болгохыг дэмжинэ гэдэгт найдаж байна” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.