Хятадууд заавал тавдугаар сарын 20-нд гэрлэлтээ батлуулдгийн учир юу вэ?
Анд нөхдийн мэдээ
2023-05-22
Хятадад нийслэл, хөдөө орон нутаг, хот болгоны Иргэний бүртгэлийн газрын өмнө тавдугаар сарын 20-ны өглөөнөөс эхлэн урт дараалал үүсдэг. Учир нь энэ өдөр бол гэрлэх, гэрлэлтээ бүртгүүлэхэд хамгийн сайн өдөр гэж үздэг бөгөөд 520 гэсэн тооны дуудлага нь “Би чамд хайртай” гэсэн үгтэй ижил дуудлагатай байдаг ажээ. Зарим газарт Иргэний бүртгэлийн газрын үүдэнд үүр шөнөөр сандал, хөнжил гудастай ирж хонон хүлээсэн тохиолдол ч байна. Бүртгэлийн газрууд энэ явдлыг урьдчилан тооцоолж нэг сарын өмнөөс эхлэн онлайнаар захиалга авч, мөн 20-ны өдөр бүх ажилчдаа дайчлан хүчин чадлаа нэмэгдүүлж ажилладаг байна. Тооны бэлгэдлийг эрхэмлэж үздэг хятад хүмүүсийн дунд ийм явдал олон тохиолддог. Тухайлбал “2”-ын тооны дуудлага нь “хайр” гэдэг үгийн дуудлагатай ижил байдгаас шалтгаалж 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр буюу 2 гэсэн тоо зургаан удаа давтагдаж орсон өнгөрсөн жилийн тухайн өдөр мөн ийм явдал болж, газар сайгүй урт дараалал үүссэн билээ. Энэ явдлыг гурван жил орчим үргэлжилсэн цар тахлын хорио цээр цуцлагдсантай мөн холбон тайлбарлаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.