93 настай эмээ АНУ-ын 63 байгалийн цогцолборт газраар аялжээ
Анд нөхдийн мэдээ
2023-05-22
93 настай Жо Риан, 41 настай ач хүү Брэд Рианы хамт өнгөрсөн долоо хоногт АНУ-ын 63 байгалийн цогцолборт газраар аялах зорилгоо амжилттай биелүүллээ. Тэд долоон жил хагасын өмнө "Great Smoky Mountains" байгалийн цогцолборт газраас аяллаа эхлүүлжээ. Шалтгаан нь Охайо мужийн Данкэн хүрхрээн дэргэд амьдардаг эмээ Ж.Риан нь амьдралынхаа туршид маш бага аялснаа хэлэхэд ач хүү Брэд нь байгалийн цогцолборт газруудаар хамтдаа аялахаар шийдсэн аж. Ингээд эхний аяллынхаа дараа аялах мөнгөтэй болохын тулд "GoFundMe" хандив цуглуулах цахим хуудас нээж, "Instagram" хуудсанд аяллаа баталгаажуулах зураг оруулж явжээ. Улмаар өнгөрсөн долоо хоногт тэд Америкийн Самоагийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирснээр 63 цогцолборт газрын аялал дуусав. Энэ тухай "Америкийн Самоагийн цэцэрлэгт хүрээлэн бол экваторын өмнөд хэсэгт орших АНУ-ын цорын ганц үндэсний цэцэрлэгт хүрээлэн бөгөөд бидний очсон ийм газруудаас хамгийн хол нь юм" гэж Ж.Риан эмээ "Instagram" хуудсандаа бичсэн байна. Мөн 93 настай эмээ очсон бүх цогцолборт газартаа хамгийн өндөр настай аялагч болж түүхэнд бичигджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.