images

Хятад улс өнгөрсөн онд шинээр 382 музей нээжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-19


     Хятад улсад 2022 онд 382 музей шинээр бүртгүүлж, улсын хэмжээнд нийт 6565 музейтэй болсныг өчигдөр болсон олон улсын музейн өдрөөр Үндэсний соёлын өвийн газраас нь мэдээлснийг “Шиньхуа” агентлаг уламжлав. Мөн улсын хэмжээнд өнгөрсөн онд 578 сая үзэгч музейгээр үйлчлүүлсэн байна. Цаашилбал, орон даяар үйл ажиллагаа явуулж буй музейн захиргаанаас боловсрол олгох 230 мянга орчим үйл ажиллагаа, 34 мянган үзэсгэлэн зохион байгуулжээ. Харин цахим орчныг ашиглан 10 мянган үзэсгэлэн, 40 мянган боловсролын үйл ажиллагаа явуулсан аж. Тус улс энэ жилийн музейн өдрийг "Тогтвортой хөгжил ба илүү сайхан амьдрал" сэдвийн дор тэмдэглэж, орон даяар төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.