images

Монгол алтанзул цэцэг Өвөр Монголоос 40 жилийн дараа олдлоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-19


    Өвөр Монголын Чифэн хотын Гогостой Хан-Уул байгалийн нөөцөт газраас сүүлийн 40 жил бүртгэгдээгүй монгол алтанзул (Tulipa mongolica) цэцэг олджээ. Энэ зэрлэг цэцэг нь тод шар өнгөтэй бөгөөд тус оронд хамгийн сүүлд 1979 онд судалгааны түүвэрт олдсон учраас устаж үгүй болсон гэж үздэг байв. Харин энэ сарын эхээр Өвөр Монголын их сургуулийн ургамал судлаачид Гогостой Хан-Уулын нэг га газарт хийсэн судалгааныхаа үеэр дахин олсон байна. Монгол алтанзул цэцэг нь 10-25 см өндөр ургадаг, сарааны төрлийн олон наст өвслөг ургамал бөгөөд өөрөөр ганц цэцэгт алтанзул гэж нэрлэдэг. Мөн энэ нь Монголын уул, хээрийн нэн ховордсон үлдвэр ургамал бөгөөд Хан хөхийн нуруу, Тэс, Идэр голын сав, Дунд халх Түмэнцогтод уул хавиар тархалттай аж. Мөн хуурай чулуурхаг хажуу, элсэрхэг хормой дагаж ургадаг энэ цэцэг Казахстаны Алтай, Тарвагатайн нуруу, Буриадад Байгал нуурын эргэн тойрны уулс, Соёны нуруу, Дагуурын дархан цаазат газарт маш бага талбайд ургадаг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.