“Их долоо”-гийн уулзалтад Украины ерөнхийлөгч биечилж оролцоно
Анд нөхдийн мэдээ
2023-05-19
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Японы Хирошимад нээгдсэн "Их долоо"-гийн дээд хэмжээний уулзалтад биечлэн оролцохоор болсон тухай “Bloomberg News” мэдээлэв. Тус агентлаг нэрээ нууцалсан олон эх сурвалжаас иш татан В.Зеленский Саудын Арабт айлчилж Арабын холбооны дээд хэмжээний уулзалтад оролцоод, дараа нь АНУ-ын цэргийн онгоцоор Япон руу явахаар болсон гэжээ. Өмнө нь түүнийг цахим хэлбэрээр уулзалтад оролцохоор төлөвлөж байгаа тухай мэдээлж байсан юм. Тэрбээр уг уулзалтаар Орос-Украины дайнд нэмэлт хариу арга хэмжээ авах талаар хэлэлцээ хийх ажээ. Тус уулзалтаар их гүрнүүд Украины байдал, цөмийн зэвсгээс ангижрах, үл дэлгэрүүлэх, цаг уурын өөрчлөлт, дэлхийн эдийн засаг зэрэг олон асуудлаар санал солилцож, уулзалтын үр дүнг хамтарсан хэвлэлийн хурлаар мэдээлэх аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.