Харрисон Форд Каннын наадмаас шагнал гардаж авахдаа нулимс унагав
Анд нөхдийн мэдээ
2023-05-19
Холливүүдийн алдарт жүжигчин Харрисон Форд Каннын кино наадмаас хүндэтгэлийн "Алтан дал мод" шагнал хүртлээ. Америкийн энтертэйнмент мэдээллийн "Variety" сэтгүүлд мэдээлснээр, Х.Форд Каннын кино наадам болж байгаа Канн хотын Люмьерийн нэрэмжит "Гранд" театрт тус шагналыг гардаж авсан байна. Шагналыг түүний сүүлчийн кино болох "Indiana Jones and the Dial of Destiny" киноны нээлтийн үеэр олгожээ. Энэ бол "Индиана Жонс" цувралын тав дахь кино юм. 80 настай Форд, "Dial of Destiny" нь түүний сүүлчийн кино байх болно гэж мэдэгдэж байсан юм. Энэ өдөр тэрбээр эхнэрээ хөтлөн улаан хивсэн дээгүүр алхсан бөгөөд түүний киноны амьдралыг харуулсан бичлэгийг үзүүлсний дараа "Би маш их сэтгэл хөдөлж байна. Хүмүүс үхэлтэй тулгарахад өнгөрсөн бүх амьдрал нь нүдний өмнүүр жирэлзэн өнгөрдөг гэж ярьдаг. Миний өнгөрсөн амьдрал нүдний өмнүүр яг тэгж өнгөрөхийг сая би харлаа" хэмээн өгүүлсэн байна. Улмаар "Эхнэрийнхээ ачаар би өдий зэрэгт хүрсэн” гээд хүсэл тэмүүлэл, ирээдүйн мөрөөдлийг минь ямагт дэмжиж ирсэн эхнэртээ талархаж явдгаа илэрхийлж нулимс дуслуулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.