images

Хойд Солонгосоос Өмнөдөд ирэх дүрвэгсдийн тоо нэмэгдэж эхэлжээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-05-18


     Энэ оны эхний улиралд Хойд Солонгосоос тус улсад 34 хүн дүрвэж ирсэн хэмээн Өмнөд Солонгосын Засгийн газрын албан тушаалтан мэдээллээ. Энэ нь 2020 оноос хойш гурван сарын хугацаанд дүрвэгсэд хамгийн олноор ирсэн үзүүлэлт болжээ. Тэдгээрийн 29 нь эмэгтэй, тав нь эрэгтэй  хүн бөгөөд 2022 оны нэгдүгээр улиралд үүнээс бараг гурав дахин бага буюу 11 дүрвэгч ирж байжээ. Гэхдээ цар тахлын өмнөх үетэй харьцуулбал энэ нь маш бага тоо юм. 2019 онд ирсэн дүрвэгсдийн тоо 1000 гаруй байсан бол 2000-аад оны сүүл үед жилдээ ойролцоогоор 3000 хүн ирдэг байжээ. Цар тахал гарснаар Хойд Солонгосын хилийн хяналт чангарч дүрвэгсдийн тоо эрс буурсан бол хөрш Хятад улсад цар тахлыг бууруулах хатуу бодлого баримталсны улмаас тус улсаар дамжин Өмнөд Солонгост очих бололцоо хумигдсан юм.            

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.