images

Хятад улс 56 дахь навигацийн хиймэл дагуулаа хөөргөв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-18


     Хятадын “BeiDou” навигацийн хиймэл дагуулыг өчигдөр Сычуань мужийн "Шичан" хиймэл дагуул хөөргөх төвөөс амжилттай хөөргөлөө. Энэ нь тус улсын 56 дахь навигацийн хиймэл дагуул болж буй юм. Энэхүү дэлхийн тойрог замын геосинхрон хиймэл дагуул нь “BDS-3” системийн анхны нөөц хиймэл дагуул бөгөөд тойрог замд туршилт хийж дууссаны дараа "BDS" системд холбогдох аж. Анхны “BeiDou” хиймэл дагуулыг 2022 оны долоодугаар сарын 31-нд хөөргөсөн нь дэлхийн хэмжээнд үйлчилгээ үзүүлж эхэлж байв. Хятад улс өнгөрсөн сард болсон хиймэл дагуулын навигацийн 13 дахь бага хурлаар жилд 1-3 нөөц хиймэл дагуул илгээхээр шийдвэрлэсэн юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.