84 настай уулчны шинэ амжилт тогтоох оролдлого бүтэлгүйтэв
Анд нөхдийн мэдээ
2023-05-18
Испанийн уулчин, 84 настай Карлос Сориа Эверэстийн оргилд авчирч шинэ амжилт тогтоохоор төлөвлөөд авиралтаа хийж эхэлжээ. Тэрбээр Балбын хойд хэсэгт орших Даулагири оргилд авирч эхэлж байхад хөтөч нь хаднаас унаж хөлөө гэмтээсэн байна. Далайн түвшнээс дээш 8000 метрийн өндөрт орших Даулагири нь Гималайн 14 оргилын долоо дахь өндөр оргил юм. К.Сориа энэхүү 14 оргилын 12 оргилд амжилттай авирсан бөгөөд Даулагири оргилыг эзэлж дэлхийн шинэ амжилт тогтоох зорилготой байсан аж. Гэвч тэрбээр тус оргилын 7600 метрийн өндөрт гарч, оргилыг эзлэхээс хэдхэн метрийн өмнө осолд орсон байна. Энэ талаар түүнд тусалж дэмжиж байсан "Seven Summit Trex" компанийн захирал Танесвар Гурагай “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа “Оргилд гарахад хэдхэн метрийн наана ийм зүйл болсон нь үнэхээр харамсалтай” гэжээ. Тэрбээр хөтөч нарын тусламжтайгаар доош бууж үндсэн баазад хүрсэн бөгөөд тэндээс нисдэг тэргээр Балбын нийслэл Катманду руу очиж эмнэлэгийн тусламж авахаар болжээ. К.Сориа Даулагири оргилд авирахаас өмнө Испанийн уулын спортын “Dens Nibel” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Би оргилд гарч чадна гэдгээ мэдэж байна. Энэ бол миний сүүлчийн боломж байж магадгүй" гэсэн байна. Тэрбээр энэ удаагийн авиралтаа цар тахлын халдвараас болж нас барсан өндөр настнуудад зориулна гэдгээ онцолж байсан ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.