images

Турк оюутнууд газар хөдлөлтийн улмаас хохирсон иргэдэд хиймэл эрхтэн хийж өгөв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-18


     Турк, Сири улсад өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр хүчтэй газар хөдөлж байгалийн гамшиг тохиосноор олон хүн хүнд бэртэж, хөл, гараа тайруулсан билээ. Иймээс Туркийн Тракья их сургуулийн оюутнууд лабораторид хиймэл эрхтэн хийж тэдгээр хүмүүст бэлэглэжээ. Тухайлбал, Элбистан хотод амьдардаг 56 настай Вилхел Йылдирим нурангид даруулж баруун хөлөө алдсан бөгөөд эдгээр оюутнуудын тусламжаар сая хиймэл хөлтэй болжээ. Тэрбээр Истанбулын эмнэлэгт эмчлүүлж буй бөгөөд шинээр суулгасан хиймэл хөлөөрөө алхаж сурахад дор хаяж хоёр сар зарцуулах гэнэ. В.Йылдирим гамшгийн үеэр гэр бүл, найз нөхдөө алдсан бөгөөд хиймэл хөлтэй болсныхоо дараа “Би хөл дээрээ зогсож байна. Өнөөдөр миний амьдралын хамгийн аз жаргалтай өдрүүдийн нэг боллоо. Би тахир дутуу байж бусдад дарамт болж байснаас үхсэн нь дээр гэж боддог байлаа" хэмээн нулимс дуслуулан ярьжээ. Тэгвэл хиймэл хөл хийж бэлэглэсэн оюутнуудын их сургуулийн багш Каяа "Хиймэл эрхтэнг удаан эдэлгээтэй, хөнгөн болгохын тулд резин ашигласнаас гадна хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлэн тоноглосон” гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.