images

Япон улсад инээмсэглэх урлагийн хичээл хамгийн эрэлттэй байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-18


     Япон улсад цар тахлаас болж гурван жил зүүсэн амны хаалтаа тайлснаар жинхэнэ ёсоор сайхан инээмсэглэж харагдуулах "Инээмсэглэх урлагийн хичээл" бий болж, энэ нь маш эрэлттэй байгаа тухай “Daily Guardian” мэдээлэв. Бизнесийн ёс зүйн багш мэргэжилтэй Кавано Кейко 2017 оноос хойш инээмсэглэх ур дүйг зааж ирсэн бөгөөд сүүлийн үед түүний энэхүү мэргэжлийн хичээл хамгийн эрэлттэй байгаа ажээ. Япончууд цар тахлаас өмнө ч харшил, агаарын бохирдол зэргээс хамгаалах үүднээс олон жил амны хаалт зүүсээр иржээ. Сүүлийн зургаан жилийн хугацаанд томоохон корпорацийн ажилтнаас эхлээд асрамжийн газрын настнууд хүртэл 4000 гаруй хүн инээмсэглэх урлагийн хичээл заасан Каваногийн бизнес нь цар тахлын үеэр бараг бүрэн хумигдсан бөгөөд харин сүүлийн үед өмнөхөөсөө илүү олон үйлчлүүлэгчтэй болсон байна. Цар тахал намжиж эхэлснийг Засгийн газраас зарласан хоёрдугаар сараас эхлэн түүний “Egoiku” нэртэй хичээлд хамрагдах хүсэлт гаргагчдын тоо 4.5 дахин нэмэгдсэн бөгөөд цаашид ч өсөх хандлагатай байгаа аж. Тэрбээр "Хүмүүс хацар, амны булчингаа сайн ашиглаж чаддаггүй байснаа анзаарч эхэлж байна" гээд эдгээр булчингуудыг гэнэт хөгжүүлж, ажиллуулж эхлэхийн тулд дасгал, хичээл хэрэгтэй тухай ярьжээ. К.Кейко багш хичээлээ цахим болон нүүр тулсан хэлбэрээр явуулдаг бөгөөд ихэнхдээ йогийн дасгалаар голлодог ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.