Япон: 13 настай охин гудамжны скейтбордингийн дээд амжилтыг эвджээ
Анд нөхдийн мэдээ
2023-05-17
Японы тамирчин Гинвү Онодера өнгөрөгч ням гарагт гудамжны скейтбордингийн тэмцээний алтан медалийн хамгийн залуу эзэн болж, тус наадмын дээд амжилтын номд бичигджээ. Өнгөрөгч хоёрдугаар сард 13 нас хүрсэн тэрбээр Чиба хотын “Zozo Marine” тэнгисийн цэнгэлдэх хүрээлэнд болсон урьдчилсан шалгаруултад оролцож, 15 тамирчинтай эцсийн шатанд үлдэж түрүүлсэн байна. Тэр анхны гүйлтээ бараг өөгүй хийж дуусгаснаар 90.33 оноо авсан нь Бразилын тамирчин Келвин Хофлерээс 6.67 оноогоор илүү байж алтан медаль хүртсэн аж. Харин Америкийн тамирчин Жейми Фой Бразилийн тамирчнаас 0.33-аар бага оноо авч, хүрэл медаль хүртсэн байна. Мөн Г.Одонера өнгөрсөн 11 дүгээр сард 12 настайдаа Японы хамгийн залуу улсын аварга болжээ. Энэ спортын хамгийн дээд амжилтыг эзэмшдэг Тони Хоук “Г.Онодера бол энэ спортын тэргүүн эгнээнд гарч ирж буй япон залуусын сэтгэл хөдөлгөм давалгаа юм" гэж түүний талаар хэвлэлд ярьсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.