images

Украины асуудлаарх Хятадын тусгай төлөөлөгч Европын таван орноор айлчлахаар мордлоо

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-16


     Украины дайнд зуучлах дипломат ажиллагаа хариуцсан, Евразийн асуудал эрхэлсэн Хятадын тусгай төлөөлөгч Ли Хуй Украин зэрэг таван орноор айлчлахаар болжээ. Тэрбээр 16-ны өдөр Украины нийслэл Киевт айлчилсны дараа Польш, Франц, Герман, эцэст нь Орост очно хэмээн “Reuters” агентлаг мэдээлэв. Хятадын төрийн мэдлийн “Global Times” сонинд мэдээлснээр, айлчлалын дарааллын дагуу тусгай төлөөлөгч Ли Украин улсын шаардлага, үзэл бодлын талаар Польш, Франц, Герман зэрэг Европын орнуудтай зөвлөлдөөд улмаар энэ тухайгаа ОХУ-д танилцуулж, дайныг зогсоох асуудлаар хэлэлцээ хийх ажээ. Тэрбээр Гадаад хэргийн дэд сайд, ОХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай дипломатч юм. Хятад улс НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг баримталж, улс орны аюулгүй байдлын үндэслэлийг хүндэтгэж, Украины хямралыг энхийн замаар зохицуулах бүхий л хүчин чармайлтыг дэмжиж, дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг баталгаажуулах зэрэг дөрвөн зүйл дээр үндэслэн зуучлах үүрэг гүйцэтгэнэ хэмээн мэдэгджээ. Шинжээчдийн үзэж байгаагаар Хятад улс Украины дайныг зогсоохыг дэмжих зуучлалын зорилгынхоо зэрэгцээ Европтой харилцаагаа сайжруулахын тулд энэ боломжийг сайтар ашиглана гэж үзэж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.