“Guardians of the Galaxy: Vol. 3’ кино дэлхийн хэмжээнд 530 сая долларын орлого олоод байна
Анд нөхдийн мэдээ
2023-05-16
“Guardians of the Galaxy: Vol. 3” кино театруудаар хоёр дахь долоо хоногтоо гарч байна. Үзэгчдийн сонирхлыг татаж буй ихэнх киноны тасалбарын борлуулалт нээлтийн хоёр дахь долоо хоногоос 50-70 хувиар буурдаг бол энэ киноны тасалбарын борлуулалт 47.6 хувиар буурчээ. Иймд энэ үзүүлэлтийг үндэслэн тус кино үзэгчдийн дунд эрэлттэй хэвээр байна гэж үзэж болох юм. Улмаар тус бүтээл “Marvel Cinematic Universe film”-ийн 2018 онд гаргасан “Black Panther” киноны дараа орох хоёр дахь долоо хоногтоо үзэгчид нь хамгийн бага хувиар буурсан кино болсон байна. Харин ийм үзүүлэлттэй 2008 оноос хойшх гурав дахь кино болсон аж. Тухайлбал, 2017 онд "Black Panther" киноны үзэлт 44.7, 2008 онд “Thor” киноны үзэлт 47.2 хувиар буурч байжээ. Тэгвэл “Guardians of the Galaxy: Vol. 3" кино АНУ-д өнгөрсөн долоо хоногийн сүүлийн гурван өдөр тасалбар борлуулалтаас 62 сая долларын орлого олжээ. Ингэснээр дотоодын зах зээлээс нийт 214.7 сая долларын ашиг олоод байгаа юм. Харин дэлхийн хэмжээнд одоогийн байдлаар 530 сая долларын орлого олоод байна. Энэ киноны анхны анги 2014 онд гарч 773.3 сая, хоёрдугаар анги 2017 онд гарч 863.6 сая долларын ашиг олж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.