images

Жорж Сорос "Netflix" компанид хөрөнгө оруулав

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-05-16


    92 настай тэрбумтан Жорж Сорос Хятадын цахим худалдааны компани “JD.com”, дэлхийн видео стриминг үйлчилгээний томоохон тоглогч "Netflix" компанийн хувьцааг худалдан авчээ. Түүний “Soros Fund Management” сан нь нэгдүгээр улиралд "Tesla",  Rivian Automotive” дахь эзэмшлээ бууруулж, "Netflix" болон цахим худалдааны хэд хэдэн компанид хөрөнгө оруулахаар болсон байна. Ж.Сорос нь "Tesla" болон ачааны цахилгаан машин үйлдвэрлэгч “Rivian Automotive”-ын хувьцааг 2022 онд худалдаж авсан бөгөөд 2018 онд "Tesla"-гийн хувирах нөхцөлтэй бондод хөрөнгө оруулж байсан юм. Тус сан мөн “Walmart”-ын хувьцааг шинээр худалдан авч,  “Qualcomm” дахь хувь эзэмшлээ 50.5 хувиар өсгөж 104.350 ширхэг хувьцаа эзэмших болсон бол “Nike”-ийн хувьцаагаа бараг гурав дахин өсгөж 166.720 ширхэг, “Uber Technologies”-ийн хөрөнгө оруулалтаа 50 орчим хувиар нэмж 818.955 ширхэгт тус тус хүргэжээ. Харин эзэмшлээ бууруулсан компаниудын тухайд, “Walt Disney” болон “Rivian”-ийн эзэмшиж байсан хувьцааныхаа дөрөвний гурвыг зарсан байна. Сонирхуулахад, энэ онд "Forbes" сэтгүүл Ж.Соросыг 6.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж үзсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.