images

Украины ерөнхийлөгчийн цамцан дээрх таних тэмдэг ямар утгатай вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-16


     Украины ерөнхийлөгч Владимир Зеленский 13-ны өдөр Ромын пап лам Францисктай уулзах үеэрээ сэрээ хэлбэрийн таних тэмдэгтэй цамц өмссөн байна. Өмнө нь өнгөрсөн оны гуравдугаар сард Японы ерөнхий сайд Фүмио Кишида, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нартай уулзахдаа мөн ийм цамц өмссөн байсан юм. Энэ тэмдэгийг украинаар тризуб гэдэг бөгөөд “гурван шүд” гэсэн утгатай Украины албан ёсны төрийн сүлд юм. Сэрээ хэлбэрийн гурван шүд нь энэ ертөнц нь газар, тэнгэр, сүнс гэж хуваагдаж, агаар, ус, шороо гэсэн гурван элементээс бүрддэг гэсэн утгатай. Энэхүү сүлд тэмдэг нь 9 дүгээр зууны үед одоогийн Украины нутаг дэвсгэрт байгуулагдаад 13 дугаар зуунд монголчуудын довтолгоонд мөхсөн Киевийн Орос улсын үед хэрэглэгдэж байжээ. Зоос, тоосго, сав суулга, ханын зураг зэрэг тухайн цаг үеийн олдворуудаас энэхүү сэрээ тэмдэг олноор илэрсэн байдаг аж. Тухайлбал, Христийн шашныг хүлээн зөвшөөрч, Византийн соёлыг идэвхтэй нэвтрүүлж байсан Их гүн Володимирын (980-1015) үед гаргасан зоосны нүүрэн талд тризуб тэмдэг, ар талд нь гүн Володимирын хөрөг байжээ. ЗХУ задран унасны дараа тусгаар тогтносон Украин улс дахин энэхүү бэлгэдэл тэмдгийг сэргээн төрийн сүлд болгосон байна. 1992 онд Украины парламент цэнхэр бамбайн дэвсгэр дээр алтан шаргал өнгөөр энэхүү сэрээ тэмдгийг зурж байршуулан үндэсний бэлгэдэл болгож Үндсэн хуулиараа баталгаажуулжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.