images

Чилийн ерөнхийлөгч хүүхдийн тоглоомын талбайн гулсуур эвдсэн хэрэгт оров

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-16


     Чилийн Ерөнхийлөгч Габриэль Борич, тэргүүн хатагтай Ирина Караманос нар шинэ Үндсэн хуулийн хорооны сонгуульд оролцохоор төрөлх хот Пунта Аренаст ирж хүүхдийн тоглоомын талбайн гулсуур дээр тогложээ. Ингэхдээ ерөнхийлөгч гулсуур дээр гацаж хэдэн хором саатахад тэргүүн хатагтай түүнийг шоолон инээж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр тарсан байна. Энэ тухай ерөнхийлөгч олон нийтийн сүлжээгээр тайлбар хийхдээ бага насандаа өвөөтэйгээ хамт тус тоглоомын талбайд ирж салхилдаг байсан тухай дурсаад "Пунта Аренаст хоосон гулсуур харах болгонд тэр үеэ санадаг" гэжээ. Гэсэн хэдий ч сөрөг хүчнийхэн ерөнхийлөгчийг хүүхдийн гулсуур эвдсэн хэмээн шүүмжилсэн байна. Үүнтэй холбогдуулан Пунта Аренас хотын дарга Клаудио Радонич "Эвдэрч хагарсан зүйл үгүй. Холбоосоороо салсан хэсэг байсныг холбож янзалсан" гэжээ. Улмаар ерөнхийлөгч Үндсэн хуулийн хорооны сонгуульд ялагдсаныг зарим цахим хэрэглэгчид энэхүү “гулсуурын хэрэг”-тэй холбон хошигнох байдлаар тайлбарласан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.