Дуучин The Weekend жинхэнэ нэрээ ашиглаж эхлэв
Анд нөхдийн мэдээ
2023-05-16
Канадын поп дуучин The Weeknd олон нийтийн сүлжээн дэх өөрийн хаягаа төрсөн нэрээрээ Абел Тесфайе хэмээн нэрлэжээ. Тэрбээр "W Magazine" сэтгүүлд "The Weeknd"-ийг алахыг хүсч байна" гэж ярьсныхаа дараа нэрээ ингэж өөрчилсөн юм. А.Тесфайе нь Канадын Торонто хотод этиоп цагаачдын гэр бүлд төрсөн бөгөөд 2010 онд анхны дуугаа "YouTube" сувагт байршуулж байв. Үүнээс хойш тэр дөрвөн удаа Грэммийн шагнал хүртэж, 500 мянгаас дээш хувь борлуулсан 45 цомог гаргаж, хөгжмийн дээд амжилтыг хэд хэдэн удаа шинэчилсэн юм. Мөн түүнийг энэ оны гуравдугаар сард Гиннесийн амжилтын номд "Spotify" хөгжмийн стриймингийн платформ дээрх нэг сарын хугацаанд хамгийн олон сонсогчтой уран бүтээлч болсон тул дэлхийн хамгийн алдартай уран бүтээлч хэмээн тэмдэглэсэн юм. Өдгөө 33 настай дуучны дууг нэг сарын хугацаанд тус платформ дээр 111.4 сая хүн сонсжээ. Улмаар А.Тесфайе 100 сая сонсогчтой болсон анхны уран бүтээлч болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.