images

НҮБ анх удаа палестинчуудын өдрийг ёслон тэмдэглэхээр болов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-16


     1948 оны тавдугаар сарын 15-нд Израиль үүсэн байгуулагдсанаа зарлаж, үүний улмаас олон зуун мянган палестинчууд эх орноосоо хөөгдсөн энэхүү өдрийг “Накбагийн өдөр” хэмээдэг бөгөөд энэ жил НҮБ энэ өдрийг албан ёсоор дурсан тэмдэглэхээр болсон байна. 75 дахь жилээ тэмдэглэж буй энэ өдрийн арга хэмжээг Палестины төрийн тэргүүн Махмуд Аббас удирдана явуулна гэж “Associated Press” агентлаг мэдээлэв. Энэ өдрийг анх удаа НҮБ-ын оролцоотой тэмдэглэх тухай өнгөрсөн оны арваннэгдүгээр сард НҮБ-ын Ерөнхий ассамблейд Палестины Үндэсний эрхийн хорооноос хүсэлт гаргасан бөгөөд санал хураалтаар 90 орон дэмжсэн байна. Израиль улс байгуулагдсаныг тунхагласны дараа 700 мянга гаруй палестин хүн орон гэрээ орхин дүрвэсэн бөгөөд өдгөө Ойрх Дорнод даяар таван сая палестинчууд оршин сууж байна. Палестинаас НҮБ-д суугаа Элчин сайд Рияд Мансур Палестиныг хуваахад НҮБ-ын Ерөнхий ассамблей гол үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцлоод, НҮБ-аас “Накбагийн өдөр”-ийг албан ёсоор тэмдэглэж байгаа нь түүхэн бөгөөд чухал ач холбогдолтой гэжээ. Харин Израиль улс энэ өдрийг тэмдэглэх арга хэмжээнд НҮБ оролцож буйг "Түүхийг гуйвуулах гэсэн илэрхий оролдлого" хэмээн эрс буруушааж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.