Арабын холбооны уулзалтад Сирийн ерөнхийлөгч уригджээ
Анд нөхдийн мэдээ
2023-05-16
Сирийн төлөөлөгчид Арабын холбооны дээд хэмжээний уулзалтад бэлтгэхээр Саудын Арабт ирсэн тухай AFP агентлаг мэдээлэв. Саудын Араб улс 19-ний өдөр Жидда хотноо болох Арабын холбооны 32 дахь дээд хэмжээний уулзалтад Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг урьсан байна. Тус улсын Сангийн сайд Мохаммед Аль-Жадаан телевизээр мэдэгдэл хийж "Сиричүүд Арабын холбоонд тавтай морил. Бид арабчуудын хүсэл эрмэлзлийн төлөө хамтран ажиллахдаа таатай байх болно" гэжээ. Сири улсын төлөөлөгчид 2011 оноос хойш анх удаа Арабын холбооны уулзалтад албан ёсоор оролцож байгаа нь энэ юм. Саяхан тус холбоо Египетийн Каир хотноо хуралдаж, Сирийг тус холбоонд буцаан оруулах шийдвэр гаргасан билээ. Холбооны гишүүд ийм шийдвэр гаргахын зэрэгцээ иргэний дайн, дүрвэгсэд, хар тамхи, терроризмын асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар тохирчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.