Австралийн Засгийн газар байгаль орчин бохирдуулсны төлөө иргэдэд нөхөн төлбөр олгоно
Анд нөхдийн мэдээ
2023-05-16
Австрали улсын хэсэг газар эзэмшигчид задарч уусдаггүй химийн бодис гэгддэг perfluorin(PFAS) бодисоор байгаль орчин бохирдуулсан хэмээн үзэж Австралийн холбооны засгийн газрыг шүүхэд өгсөн бөгөөд Засгийн газар нь тэдэнд 132 сая австрали долларын нөхөн төлбөр төлөхөөр болжээ. Энэхүү PFAS хэмээх бодис нь 1970-аад оноос хойш тус улсад өргөн хэрэглэгдэж, ялангуяа цэрэг армийн салбарууд үүнийг гал унтраах хэрэгсэл болгон голчлон ашигладаг байжээ. Дараа нь энэхүү бодис хор хөнөөл ихтэй гэдэг нь тогтоогдсон тул үүний хэрэглээг зогсоосон байна. Харин уг бодисыг ихээр хэрэглэж байсан цэргийн баазын ойр орчмын оршин суугчид хөрс, гол ус бохирдуулсны нөхөн төлбөр нэхэмжилж шүүхэд хандсан ажээ. Энэ явдлын талаар тус улсын ерөнхий сайд Энтони Албанес хэлэхдээ "Олон газар оронд PFAS-аас болж маш олон хүн хохирсон” хэмээн хүлээн зөвшөөрсөн байна. "Нөхөн төлбөрийн мөнгийг тухайн бохирдсон газар нутгийн хохирлыг нөхөхөд зарцуулна" гэж шүүхэд нэхэмжлэл гаргагчдыг төлөөлж байсан өмгөөлөгч Крэйг Алсопп хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.