images

13 настай хүү чавхаар зэвсэглэн охин дүүгээ аварчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-16


     АНУ-ын Мичиган мужид амьдардаг 13 настай хүү дүүг нь хулгайлахыг завдсан этгээдийг чавхаар харван хөөж дүүгээ аварчээ. Болсон явдлын талаар “Associated Press” агентлагийн мэдээлснээр, тус мужид нэгэн этгээд айлын эзэмшил газарт нэвтэрч хашаан дотроо тоглож байсан найман настай охиныг барьж гараараа амыг нь таглан ойролцоох ой руу чирч эхэлсэн байна. Энэ үед байшин дотор байсан 13 настай хүү дүүг нь хулгайлах гэсэн этгээдийг олж хараад чавхаар харваж толгой, цээжин тус газар нь оносноор нөгөө этгээд охиныг орхин зугтжээ. Гэрийнхэн нь даруй цагдаад дуудлага өгсөн бөгөөд цагдаа нар ойролцоох шатахуун түгээх газарт нуугдаж байсан 17 настай сэжигтнийг баривчилжээ. Баривчлах үед тэрбээр нүүрэндээ чавхны суманд оногдсон гэмтэлтэй байсан бөгөөд энэ шинж тэмдгээр нь түүнийг шуурхай илрүүлсэн байна. Мичиган мужийн цагдаагийн албаны хүн "Хэрэв охиныг хулгайлсан бол ноцтой хэрэг үйлдэж болзошгүй байсан. Дүүгээ аварсан хүү магтаал хүртэх ёстой" гэжээ. Мөрдөн байцаах албаныхан сэжигтнийг хүүхэд хулгайлахыг завдсан, хүнд гэмтэл учруулах зорилгоор танхайрсан гэх үндэслэлээр баривчлан саатуулсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.