images

Японы эзэн хааны гэр бүл таван жилийн дараа цэцэрлэгт хүрээлэнгийн цэнгүүн зохион байгуулав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-15


     Японы эзэн хаан Нарүхито, хатан Масако нар Акасака эзэн хааны цэцэрлэгт хүрээлэнд мянга гаруй зочин урьж тавдугаар сарын 11-нд цэнгүүн хийжээ. Хааны гэр бүл жилд хоёр удаа буюу хавар, намарт ийн хүндэт зочдыг цуглуулан “Энюкай” цэцэрлэгт хүрээлэнгийн цэнгүүн хийдэг уламжлалтай. Гэвч дэлхий нийтийг хамарсан цар тахлаас гадна эзэн хаан Нарүхито хаан ширээг залгамжлан авсантай холбоотойгоор 2018 оны намраас хойш тус цэнгүүнийг хийгээгүй байна. Энэ удаагийн цэнгүүнд мянга гаруй зочин урьсан нь урьдын жилүүдийнхээс хоёр дахин цөөн байгаа аж. Энэ удаа паралимпийн тамирчин, тэргэнцэртэй теннисчин Шинго Күниэда тэргүүтэй зочдыг урьсан бөгөөд эзэн хаан Нарүхито “Ард түмний хүндэтгэлийн шагнал”-ыг түүнд гардуулсан юм. Тэгэхдээ “Та тэргэнцэртэй теннис, пара спортыг хөгжүүлэхэд их зүйл хийсэн” гэжээ. Хааны гэр бүлийнхэн цэнгүүнд оролцохдоо бүгд амны хаалт зүүсэн бөгөөд зочдыг ч мөн адил амны хаалттай байхыг хүсэж, архи, согтууруулах ундаа, хоолоор үйлчлээгүй байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.