Английн ханхүү эхнэртээ юу бэлэглэж байсан бэ?
Анд нөхдийн мэдээ
2023-05-15
Их Британийн ханхүү Уильям эхнэр Кэйт Мидлтондоо өгсөн хамгийн сонирхолтой бэлгийн талаар телевизийн нэвтрүүлэгт орохдоо ярьсан байна. Тэрбээр эхнэртэйгээ анх танилцан болзож байхдаа түүнд зориулж бэлэг сонгоход амаргүй байсан гэдгээ хэлжээ. Тэд 10 жил үерхсэний эцэст гэрлэсэн. Тэрбээр хайртай бүсгүйдээ бэлэглэхээр хоёр нүдний дуран сонгосон бөгөөд үүнийгээ хамгийн сонирхолтой бэлэг гэж нэрлэжээ. Энэ тухайгаа "Үнэнийг хэлэхэд би яагаад Кэйтэд дуран авснаа сайн мэдэхгүй байна. Тухайн үед энэ нь хамгийн өвөрмөц бэлэг шиг санагдаж байсан" гэжээ. Тэрбээр "Хэчнээн хол зайг ч ойртуулж болдог эд" гэж бэлгээ өгөөд яагаад ийм бэлэг сонгосноо тайлбарлахыг оролдсон ч Кэйт нэг л сайн ойлгож өгөхгүй байсан тухай дурсжээ. Улмаар "Энэ бэлгийн ачаар тэр надтай гэрлэхийг зөвшөөрсөн байж магадгүй” хэмээн хошигносон байна. Уильям, Кэйт нар анх 2001 онд Шотландын Сент-Эндрюсийн их сургуульд танилцан үерхэж улмаар 2010 онд Кени улсад аялж явахдаа сүй тавьж, удалгүй гэрлэжээ. Тэд 2013 оны долдугаар сард хунтайж Жорж, 2015 оны тавдугаар сард гүнж Шарлотт, 2018 оны дөрөвдүгээр сард хунтайж Луис нарыг төрүүлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.