images

Украины тэргүүн хатагтай Өмнөд Солонгост айлчилж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-15


     Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн эхнэр Олена Зеленска өнөөдөр Өмнөд Солонгост айлчилж байна. Тэрбээр ирэх 17-ны өдөр "Чусон Илбо" сониноос зохион байгуулж буй 14 дэх удаагийн “Asian Leadership” бага хуралд оролцож, нээлтийн ёслолд үг хэлэх ажээ. Оросууд Украинд удаан үргэлжилсэн түрэмгийлэл үйлдэж буй энэ цаг үед хатагтай О.Зеленска Оросын түрэмгийллийн шударга бус байдал, хүчирхийллийн талаарх мессэжийг дэлхий нийтэд түгээх ажлыг эрчимтэй хийж байна. Энэ удаагийн бага хурлын үеэр тэрбээр мөн баярын мэндчилгээ дэвшүүлж, энх тайвны мессэж илгээхээр төлөвлөжээ. Мөн тус бага хуралд Украины Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн сайд Юлия Свириденко тэргүүтэй тус улсын өндөр дээд хэмжээний төлөөлөгчид оролцоно. Тэд Оросын түрэмгийллийн эсрэг олон улсын хамтын нийгэмлэгийг хамтран ажиллахыг хүсэхийн зэрэгцээ дайны дараах үндэсний сэргээн босголтын төслүүдэд өргөн хүрээний дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргах ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.